• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Шинэ Зеландын ерөнхий сайдтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-20 17:29:39

Хятад улсын дарга Ши Жиньпин 20-нд Веллингтон Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Китэй уулзаж, Хятад Шинэ Зеландын харилцааг бүх талын стратегийн түншлэлийн харилцаанд хөгжүүлэн, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд ахиулах талаар нийтлэг ойлголтод хүрчээ.

Ши Жиньпин дарга , Хятад Шинэ Зеланд харилцан ойлголцож, багтаамжтай, эрх тэгш харилцаж, итгэлцлээ дээд төвшинд ахиулан, өргөн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэн, бүх талын стратегийн түншлэлийн харилцаа байгуулахаар тогтлоо гэж онцлон тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Жон Ки , Шинэ Зеланд Хятадын агуу их хөгжил цэцэглэлтээр бахархаж байгаагаа илэрхийлээд, цаашид зөвхөн Хятадын төдийгүй Шинэ Зеланд болон бусад олон орны ард түмэнд мөн ийм боломж тохионо гэдэгт итгэж байна. Хятад улстай бүх талын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Уулзалтын дараа хоёр тал "Хятад, Шинэ Зеланд бүх талын стратегийн түншлэлийн харилцаа байгуулах нэгдсэн мэдэгдэл" гаргажээ.

Ши Жиньпин болон Жон Ки нар хамтаар хоёр орны хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцжээ. Үүнд цаг агаарын өөрчлөлт, телевиз, боловсрол, өмнөд туйлын судалгаа, банк санхүү, аялал жуулчлал, хүнсний аюулгүйн байдал зэрэг салбар хамрагджээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе