|
|
||
Шинэ Зеландын амбан захирагч Жерри Матепарае болон ерөнхий сайд Жон Ки нарын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин 19-ний өдөр Оклендад хүрэлцэн очсноор тус оронд хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ, дипломат харилцаа тогтоосон 42 жилийн хугацаанд Хятад, Шинэ Зеландын харилцаа үсрэнгүй хөгжиж, хоёр ард түмэнд асар их үр өгөөжийг хүртээн, Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтэд идэвхтэй үүрэг гүйцэтгэлээ. "Алсын хараагүй хүн төөрдөг" гэж Маоричууд хэлдэг. Энэ удаад Шинэ Зеландын удирдагчид болон нийгмийн олон салбарынхантай хамтран Хятад, Шинэ Зеландын харилцааны хөгжлийн шинэ төлөв байдлыг зураглаж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөж, ард түмэн хоорондын найрамдлыг бэхжүүлэхийг хүсэж байна гэжээ.
\Д. Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |