• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Шинэ Зеландын хөдөө аж ахуйн үзэсгэлэнтэй танилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-21 16:31:23

Хятад улсын дарга Ши Жиньпин 21-ний өдөр Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Кейнийн хамт Окландад болсон хөдөө аж ахуйн технологийн үзэсгэлэнтэй танилцаж, хоёр орны хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэв.

Ши Жиньпин, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа нь хоёр орны хамтын ажиллагааны асар их нөөц бүхий чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хятадын аж ахуйн нэгж Шинэ Зеландад хөрөнгө оруулах нь орон нутгийг ажлын байраар хангах, эдийн засгийн өсөлтөнд ашигтай төдийгүй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд орох болно. Хоёр аж ахуйн нэгж хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтдаа ашиг олохыг хүсэж байна гэв.

Хоёр орны аж ахуйн нэгж банк санхүү, сүүн бүтээгдэхүүн, агаарын тээвэр, холбоо зэрэг хамтын ажиллагааны гэрээ үзэглэх үеэр хоёр дарга мөн байлцав.
20-ний орой, Ши Жиньпин, гэргий Пэн Лиюань хоёр ерөнхий сайд Жон Кейн гэрийн дайллагад оролцов. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе