• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Монголын соёлын долоо хоног"-ийн нээлт "Монголын фото зургийн үзэсгэлэн"-гээр эхэллээ

CRI       (GMT+08:00) 2014-12-05 18:21:00

12-р сарын 5-ны 14 цагт Бээжин дэх Нийслэлийн номын санд Хятадын Соёлын яам, Монгол Улсын Соёл спорт аялал жуулчлалын яамнаас санаачилж, Хятадын Гадаадтай соёлоор харилцах группын гардан зохион байгуулсан Монголын соёлын долоо хоног арга хэмжээний нээлт "Монголын фото зургийн үзэсгэлэн"-гээр эхэллээ. Үзэсгэлэнд Хятадын Соёлын яамны дэд сайд Дэн Вэй, Монгол улсын ССАЖЯ-ны дэд сайд Түмэнжаргал, Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Сүхбаатар нар оролцон, нээлтийн арга хэмжээнд үг хэлж, тууз хайчилсан юм.

Монгол улсын "Хүрээлэн амьд ертөнцийн цуврал" төслийн уран бүтээлчдийн олон жилийн нөр их хөдөлмөрөөр бүтсэн Монголын онгон байгаль, түүх соёл, зэрлэг ан амьтан, араатан жигүүртний 100 гаруй гайхамшигт зургийг үзэсгэлэнд тавьсан байлаа.

2014 онд Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 65 жил, "Хятад-Монголын найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-г шинэчлэн байгуулсны 20 жилийн ой, Хятад, Монгол хоёр орны төрийн тэргүүн нарын хамт тогтоосон найрсаг солиолцооны жил тохиож байгаагаараа онцлог болж байгаа бөгөөд энэ жил соёл, боловсролын салбарын иж бүрэн тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахаар хоёр орны соёлын яам ажиллаж байна.

Монголын соёлын долоо хоногийн үйл ажиллагааны үеэр, фото зургийн үзэсгэлэнгээс гадна, Монгол улсын Ардын дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн чуулгын тоглолт болж Монголын урлаг соёлыг Хятадын үзэгчдэд сурталчлах болно.

Соёлын долоо хоногийн нээлтийн үеэр Хятадын Соёлын яамны дэд сайд Дин Вэй, энэ удаагийн соёлын долоо хоногийн ажиллагаа бол Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг дурсган тэмдэглэх ажиллагааны үргэлжлэл болох төдийгүй, Хятад, Монгол хоёр орны соёлын салбарын бас нэг чухал солилцоо, хамтын ажиллагаа болно. Энэ удаагийн ажиллагаагаар дамжин Хятад, Монгол хоёр орны ойлголцлыг нэмэгдүүлж, хоёр орны харилцаанд шинэ эрч хүч сэлбэхийг хүсэж байна гэжээ.

\Д. Болдхуяг, Б. Болор, Д. Хүчитбаатар нар мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе