• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Күнзийн институтийн 9-р хурал боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-12-08 16:22:38

7-нд Шяминьд Күнзийн институтийн 9-р хурал боллоо. Энэ удаагийн хурал Күнзийн институт байгуулагдсаны 10 жилийн ойгоор тохиож, "Күнзийн институтийн ирэх 10 жил" сэдвийн дор хуралдлаа. Хятадын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Күнзийн институтийн төвийн дарга Лю Яньдүн хурал дээр хэлсэн үгэндээ, Күнзийн институтийн цаашдын хөгжлийн зангилаа нь захирал багшид , үндэс суурь нь багш нарт бий гэжээ.

Тэрээр Күнзийн институтийн өнгөрсөн 10 жилийн хөгжлийг дүгнэж, ирээдүйн хөгжлийн талаар 4 зүйлийг онцоллоо. Тухайлбал, Күнзийн институт тухайн орон нутаг дахь хөгжлийг ахиулж, уялдан нөхөх механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Боловсролын төвшинг нэмэгдүүлж, агуулгыг баяжуулах хэрэгтэй. Хүмүүнлэгийн харилцааны чадавхыг өргөжүүлэн тэлж, олон талт хөгжлийг урагшлуулах хэрэгтэй. Сургуулиа бүтээлчээр ажиллуулж, тогтвортой хөгжлийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе