• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Ирландын Ерөнхийлөгч М. Хиггинстэй хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2014-12-09 21:41:47

9-нд Улсын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Ирландын Ерөнхийлөгч М. Хиггинстэй хэлэлцээ хийв.

Ши Жиньпин, Хятад, Ирланд урт удаан хугацааны турш харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, харилцан бие биенийхээ хөгжлийн замыг ойлгож, том чухал асуудлаар харилцан дэмжиж, найрсаг хамтын ажиллагааны харилцаа шинэ шатанд ахисаар ирсэн юм. Хятад, Ирландын харилцаа бол өөр өөр нөхцөл байдалтай, өөр ондоо соёл иргэншилтэй, адил бус нийгмийн тогтолцоотой улс хоорондын найрсаг харилцааны үлгэр жишээ юм. Ирландын талтай цаашид ч харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэж, харилцан ашиг тус хүртээж, харилцан суралцаж, харилцан дэмжиж, Хятад, Ирландын харилцан ашигтай стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд бид бэлэн байна гэв.

Ши Жиньпин, Ирланд улс мэдээллийн технологи, эм бэлдмэл, биологийн шинжлэх ухаан зэрэг салбарт өвөрмөц давуу талтай бөгөөд хөдөө, мал аж ахуйн суурь нөхцөл сайтай юм. Хятад улс өдгөө хөгжлийн хөдөлгүүр хүчийг шинэчлэх стратегийг урагштай хэрэгжүүлж, хотжилт, хөдөө аж ахуйг орчин үеийн болгох бүтээн байгуулалтыг түргэтгэж байгаа тул хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлж болох юм. Хятадын аж ахуйн нэгжүүд Ирландад хөрөнгө оруулахыг Хятадын тал дэмжинэ. Хоёр тал хүмүүнлэгийн харилцаа солилцоогоо нэмэгдүүлж, хүмүүс ирж очиход дөхөм нөхцөлөөр хангаж, харилцан суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх ёстой. Ирландын Европын холбоонд дахь онцгой нөлөөлөх хүчин чадварыг Хятадын тал чухалчилж байгаа бөгөөд Ирландын талтай хамтаар хүчин чармайлт гаргаж, Хятад, Европын энх тайван, өсөлт хөгжил, өөрчлөлт шинэчлэл, соёл иргэншлийн дөрвөн том түншлэлийн харилцааны бүтээн байгуулалтыг урагшлуулахад бэлэн байна гэв.

М. Хиггинс хэлэхдээ, Ши Жиньпин даргын дурдсан Хятадын мөрөөдөл бол дэлхийн улс орнуудын харилцан итгэлцэл болон хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, түүнчлэн дэлхийн энх тайван хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм. Дэлхий нийтийн чанартай өрсөлдөөний эсрэг Ирландын тал Хятадын талтай хүч нэгдэн, НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхийг хамтаар урагшлуулахад бэлэн байна. Хоёр орны эдийн засаг, шинжлэх ухаан техник, боловсрол, соёл зэрэг олон салбарын харилцаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь тус удаагийн айлчлалын маань зорилт юм. Хятадын талтай хүмүүнлэгийн харилцаагаа эрчимжүүлж, түүнчлэн Европ, Хятадын харилцаанд гүүр нь болоход Ирландын тал бэлэн байна гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе