• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлбэрэлтийн хэргийг шүүн тасалж, 8 хүнд цаазаар авах ял оноов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-12-09 10:53:26

8-нд Шиньжяны Өрөмч хотын дунд зэрэглэлийн ардын шүүх Өрөмчийн галт тэрэгний өмнөд өртөөний 4 сарын 30-ны дэлбэрэлтийн хэрэг, цэцэрлэгт хүрээлэнгийн хойд гудамжны 5 сарын 22-ны дэлбэрэлтийн хэргийг шүүн тасалж, 8 хүнийг цаазаар аваачиж, 5 хүний цаазаар авах ялыг түр хойшлуулж, 4 хүнд хугацаагүй болон хугацаатай хорих ял оножээ.

Энэ оны 4-р сарын 30-ны орой, Шинжяны Өрөмч хотын галт тэрэгний өмнөд өртөөнд ноцтой террорист халдлагын хэрэг гарч, хэрэг үйлдэгчид өмнөд өртөөний хүн тосох үүдний ойролцоо тэсрэх бодис байрлуулж, 3 хүний аминд хүрч, 79 хүнийг шархдуулснаас 4 хүн хүнд бэртжээ.

5-р сарын 22-ны үүрээр, Өрөмч хотын Сайбак дүүргийн цэцэрлэгт хүрээлэнгийн хойд гудамжны өглөөний захад дэлбэрэлтийн хэрэг гарчээ. Хэргийн улмаас 39 жирийн иргэн амиа алдаж, 94 хүн шархадсан байна.

\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе