• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Казахстаны ерөнхий сайд нарын уулзалт болов

CRI       (GMT+08:00) 2014-12-15 10:48:34

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян тухайн орон нутгийн цагаар 14-нд Астанад Казахстаны Ерөнхий сайд Карим Масимовтой Хятад, Казахстаны ерөнхий сайд нарын 2 дахь удаагийн тогтмол уулзалтыг хийв.
Ли Кэчян, Хятад, Казахстан харилцан найрсаг хөршийн хувьд хоёр орон ямагт харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, Хятад, Казахстаны иж бүрэн стратегийн түншийн харилцаа өндөр төвшинд явагдаж байна. Казахстаны талын хамтаар хоёр орны улс төрийн өндөр төвшний харилцан итгэлцэлд тулгуурлаж, Хятад, Казахстаны эдийн засгийн харилцан нөхөх давуу талыг сайтар ашиглаж, уламжлалт салбаруудын хамтын ажиллагааг бэхжүүлэн, нөөцийн бус салбаруудын хамтын ажиллагааг өргөтгөж, хамтын ажиллагааны шинэ онцлог тал болон хамтын хөгжлийн шинэ хөдөлгүүр хүчийг буй болгож, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг улам ахиулахад Хятадын тал бэлэн байна. Энэ нь хоёр орны ард түмэнд тустай төдийгүй бүс нутгийн тогтвортой байдал болон хөгжилд ашиг тустай гэв.

 

Ли Кэчян, хоёр тал хоёр талт худалдаа болон хөрөнгө оруулалтын бүтцээ улам чанаржуулж, хөрөнгө оруулалтыг хамгаалах Хятад, Казахстаны шинэ хэлэлцээрийг түргэтгэн, зөвшилцөн батлахыг хүсэж байна. Хятадын талын хүчирхэг аж ахуйн нэгжүүд Казахстанд хөрөнгө оруулахыг дэмжинэ. Эрчим хүчний хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Казахстаны байгалийн хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтыг түргэтгэж, атомын аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны санамж бичгийг сайтар хэрэгжүүлж, нарны зай, нүүрсний химийн аж үйлдвэр зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх талаар судлан хэлэлцэх нь зүйтэй. Хятад улс баруун зүгт нээлттэй хөгжих нь Казахстаны хөгжилд ашигтай юм. Хоёр тал дэд бүтцийн холболтыг улам дээшлүүлж, ложистик, тээвэр, мэдээлэл холбооны зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Хоргосын боомтыг сайтар бүтээн байгуулж, хоёр талын иргэд болон бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд улам дөхөмтэй болгох ёстой юм. Түүнчлэн орон нутгуудын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаа солилцоог эрчимжүүлж, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа болон засгийн газар хоорондын соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийг идэвхтэй хэрэгжүүлж, харилцан соёлын төв байгуулж, иргэдийн харилцаа солилцоог нэмэгдүүлж, хоёр орны нөхөрсөг олон нийтийн үндэс суурийг батжуулах нь зүйтэй. Харилцан ашигтай, хамтаар хожих зарчмын дагуу, хил дамнасан усны нөөцийн ашиглалт, хөгжлийн талаар Казахстаны талтай цаашид ч найрсаг хамтын ажиллагаа өрнүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэв.

Карим Масимов, Казахстан, Хятадын сайн хөршийн найрсаг харилцаа бол Казахстаны гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Казахстаны тал Хятадын талын хамт хоёр орны ерөнхий сайд нарын тогтмол уулзалт зэрэг арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтуудыг сайтар хэрэгжүүлэхэд бэлэн байна. Торгоны замын эдийн засгийн бүс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны бүтээн байгуулалтыг Казахстаны тал дээд хэмжээнд чухалчилж, идэвхтэй оролцох болно. Хятадын талын хамт ШХАБ-ын хүрээн дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Казахстан, Хятад болон бүс нутгийн хамтын хөгжлийг урагш ахиулахад бэлэн байна гэж тэмдэглэжээ.

Уулзалтын дараа хоёр орны ерөнхий сайд нар, эдийн засаг худалдаа, эрчим хүч, банк санхүү зэрэг салбарын хоёр талт хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж баталгаажсаныг хамтдаа гэрчилж, сэтгүүлчидтэй уулзав.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе