• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Казахстаны Ерөнхийлөгч Назарбаевд бараалхлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-12-15 10:12:34

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 14-ний үдээс хойш Астана дахь ерөнхийлөгчийн ордонд Казахстаны Ерөнхийлөгч Назарбаевд бараалхлаа.


Ли Кэчян хэлэхдээ, Хятад Казахстаны хөгжлийн үзэл баримтлал нийцэж байгаа болохоор хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ, чухал шинж улам тодорхой нэмэгдэж байна. Хятад улс Казахстантай улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, худалдааны хөрөнгө оруулалтаа өргөтгөж, эрчим хүчний нөөц болон түүнийг нарийн боловсруулах, орон нутгийн болон хүмүүнлэгийн салбарын харилцааг нягтруулах хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.


Ли Кэчян цааш нь хэлэхдээ, хоёр орны харилцааны хөгжлийн эрчийг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагаандаа шинэ шинэ амжилт гаргах шаардлагатай байна. Хятад улс Казахстаны эдийн засгаа хөгжүүлэх "Цацрангуй замнал" хөтөлбөрт оролцон, өөрийн орны чанар сайн, үнэ хямд тоног төхөөрөмжөөр Казахстаны хар төмөрлөгийн үйлдвэр, цахилгаан станц, төмөр зам зэрэг дэд бүтцийн салбарт хамтран ажиллаж, олон улсын эдийн засгийн сорилтуудыг хамтдаа туулж, харилцан хөнгөлөлт үзүүлэн, хамтдаа хөгжихөд бэлэн байна гэлээ.


Ли Кэчян, Хятад улс Казахстантай олон улсын болон бүс нутгийн харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны бүх талын стратегийн түншлэлийг улам өндөр төвшинд хөгжүүлэхэд бэлэн байгааг онцлов.


Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев, Хятад улс Казахстаны аж үйлдвэржилтэд тусалсан явдалд талархал илэрхийлээд, Казахстан улс Хятадын талын дэвшүүлсэн торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны далайн торгоны зам байгуулах санаачилгыг дэмжиж, Казахстаны дэд бүтцийн байгуулалтад Хятад улсын идэвхтэй оролцоог хүсэж байгаа бөгөөд хоёр тал Ли Кэчяны энэ айлчлалаар гараа болгож, хамтын ажиллагааны шинэ салбаруудыг нээж, эдийн засгийн хөгжилд эрч нэмэн, хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулахыг хүсэж буйгаа онцлон дурдлаа.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе