• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кечян Медведев нар Казахстанд уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-15 16:54:34

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 15-ны үдээс өмнө Астанад ОХУ-ын ерөнхий сайд Медведевтэй уулзав.

Хоёр сарын өмнө миний бие ерөнхий сайдтай Москвад Хятад Оросын ерөнхий сайд нарын 19 дэх ээлжит уулзалтын үеэр уулзсан билээ. Бид хоёр орны засгийн газар уулзалтаар хүрсэн хамтын ажиллагааны нийтлэг ойлголт, Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны харилцаа, олон салбарын хамтын ажиллагааг тууштай хэрэгжүүлэх болно гэж Ли Кэчян хэллээ.

Тэрээр, Хятад улс ОХУ-тай хамт ШХАБ-ын бүс нутгийн аюулгүй байдал, хөгжлийн чиг хандлагыг урагшлуулахад бэлэн байна. ОХУ-ын ШХАБ-ын жижүүр орны үүрэг гүйцэтгэхэд Хятад улс дэмжлэг үзүүлэн, ШХАБ-ын ажил хэрэгч хамтын ажиллагаа чухал амжилтанд хүрэхэд үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Ли Кэчян ерөнхий сайд саяхан ОХУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хоёр орны хамтын ажиллагааны төсөл тогтвортой байгаа. ОХУ хоёр орны газрын тос, байгалийн хий, цөмийн эрчим хүч, усан цахилгаан, санхүү, технологийн шинэчлэл, агаарын тээвэр, сансрын салбар, ОХУ-ын Алс Дорнод дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. Орос улс ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалах болно гэж ОХУ-ын ерөнхий сайд Медведев хэллээ. \Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе