• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

China NEWS-ийг монгол хэлээр унших боломжтой боллоо

CRI       (GMT+08:00) 2014-12-16 19:21:42

12-р сарын 16-нд Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн дарга Гэрэлт Хятадын мэдээллийн анхдагч портал сайтуудын нэг China NEWS –ийн монгол хэл дээрх хувилбар ашиглалтанд орж буйг Бээжин хотноо албан ёсоор зарлалаа.

Мөн өдөр Хятадын Олон Улсын Радиогийн монгол хэлний нэвтрүүлэг эхэлсний 50 жилийн баярын хурал Бээжин хот дахь тус радиогийн төв байранд болох үеэр монгол хэлний редакцийн дарга Гэрэлт хуралд оролцсон хэвлэл мэдээллийн байгууллагууд болон боловсрол соёлын байгууллагын төлөөлөгчдөд Хятадын мэдээллийн анхны портал сайтуудын нэг China NEWS-ийн монгол хэл дээрх хувилбар http://mongol.china.com болон холбогдох гар утасны Апп-г танилцуулав. Ингэснээр Хятад улсаас Монгол улсад чиглэсэн мэдээллийн сайт дахин нэгээр нэмэгдэж буй юм. Үүнээс өмнө 2003 оноос тус радио Global Online сүлжээтэй хамтран монгол хэл дээрх сайтыг амжилттай ажиллуулж ирсэн билээ.

"China NEWS-ийн шинээр ашиглалтанд орж буй монгол хэл дээрх сайтад мэдээ мэдээлэл, соёл спорт, аялал жуулчлал, бизнес, урлан зэрэг булан байрлуулж, Хятадын болон Дорнын үндэстнүүдийн урлаг соёлын сүүлийн үеийн мэдээ мэдээллийг түлхүү хүргэх зорилттой ажиллах болно" гэж ХОУР-гийн Монгол хэлний редакцийн сэтгүүлч Н.Пүрэвжав ярьж байна. http://mongol.china.com сайтаас хэрэглэгчид текст, аудио, видео, фото зураг зэрэг олон хэлбэрээр мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой, аялал жуулчлалын булангаар Хятадын байгаль, түүх соёлын дурсгалт газруудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Гар утсаар сүлжээ ашиглагчдад зориулан гар утасны Апп санал болгож байна.

Мэдээллийн шинэ сайтад дараах холбоосоор орж зочлоорой.

http://mongol.china.com/

Гар утаснаасаа хандах бол кодыг уншуулж Апп-ийг татаж авна уу.

         

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе