• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян, Сербийн ерөнхий сайд Вучич нар сэтгүүлчидтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2014-12-17 15:05:06

Орон нутгийн цагаар 16-нд Берлград хотноо Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятад болон Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын 3-р уулзалтанд оролцсоныхоо дараа уулзалтыг даргалагч орон Серби улсын ерөнхий сайд Александр Вучичийн хамт сэтгүүлчидтэй уулзаж, уулзалтын ололт амжилтыг танилцууллаа.

Ли Кэчян, Хятад-Төв, Зүүн Европын орнууд хамтын ажиллагааны асар их боломжтой. Энэ удаагийн уулзалтаар нийтэлсэн "Белградын хөтөлбөр" цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хэтийн төлөвийг тодорхойллоо. Төв, Зүүн Европын орнууд дэд бүтцийн барилга байгуулалтын өргөн хэрэгцээ шаардлагатай байгаа бөгөөд асар их хөрөнгө оруулалтын хүчин чадлыг бий болгож, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэн, иргэдийн амьжиргааг сайжруулж болох талтай юм. Хятад улсын хувьд хангалттай үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн хүчин чадалтай тул Төв, Зүүн Европын орнуудад үйлдвэр байгуулж, тухайн нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж болох бөгөөд Хятадын үйлдвэрлэлийн илүүдэл хүчин улам илүү ашиглагдах болно. Энэ нь харилцан ашигтай, хамтдаа ашиг олох хамтын ажиллагаа мөн гэжээ.

Ли Кэчян, Төв, Зүүн Европын орнуудын хамт үргэлжлэн хичээж, Хятад, Европын харилцаа гүнзгийрэн хөгжихийг урагш ахиулахад Хятадын тал бэлэн байна гэв.

Александр Вучич, Төв, Зүүн Европын орнууд болон Хятадын удирдагчдын энэ удаагийн уулзалт хамтын ажиллагааны чиг хандлагыг төлөвлөж, хамтын ажиллагааны чухал салбаруудыг тодорхойлж, баялаг ололт амжилтанд хүрлээ гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе