|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Кэчян 17-ны өдөр Пакистаны ерөнхийлөгч ба ерөнхий сайдад тус тус цахилгаан илгээж, Пакистанд ноцтой террорист халдлагын хэрэг гарсантай холбогдуулан тэд нартай сэтгэлээ хуваалцаж байхаа илэрхийлэв. Хятад улс ямарваа хэлбэрийн терроризмыг эрс эсэргүүцэж, энэхүү туйлын харгис хэрцгий террорист халдлагыг хатуу зэмлэн буруушааж байна. Терроризмд цохилт өгөх Пакистаны засгийн газрын хүчин чармайлтыг Хятад улс эрс дэмжинэ гэж Ши Жиньпин онцлов.
Мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган, Хятадын удирдагч цахилгаандаа тэмдэглэсэн мэтээр Хятад улс Пакистаны засгийн газрын терроризмд цохилт өгөх хүчин чармайлтыг эрс дэмжинэ, мөн Пакистантай терроризмтой тэмцэх хууль сахиулах салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |