|
|
||
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүс нутгийн терроризмын эсрэг газрын гүйцэтгэх хороо 17-нд Ташкентад мэдэгдэл гаргаж, 16-ны өдөр Пакистаны баруун нутгийн Байшавар хотод гарсан хядлагын хэргийг зэмлэв.
Мэдэгдэлд, Пакистан бол Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч орон тул тус хороо Пакистаны байдалд анхаарал тавьж, терроризм, хагалан бутраагчид, хэт даврагчдад цохилт өгөх ажлыг бүх талаар дэмжихэд бэлэн байна. Энгийн номхон иргэд, ялангуяа өсвөр үеийнхэнд чиглүүлсэн хядлагыг буруушаан зэмлэж, хядлагад үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна гэжээ.
Орон нутгийн цагаар 16-ны үдээс өмнө, цэргийн хувцастай зэвсэгт этгээдүүд Байшаварын цэргийн хүүхдийн сургуульд дайран орж, 132 сурагч, 9 багш ажилтан нийт 141 хүний амь насыг бусниулсан юм. Пакистаны Талибан энэхүү халдлагыг үйлдсэнээ зарласан байна.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |