|
|
||
Орон нутгийн цагаар 17-ны өдөр Америкийн Чикаго хотноо Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч сайд Ван Ян Хятад Америкийн худалдааны нэгдсэн комиссын 25-р хурал болон Хятад Америкийн хөдөө аж ахуй хүнсний бүтээгдэхүүний хамтын ажиллагааны яриа уулзалт дээр, хөдөө аж ахуйн харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ үеийг нээе гэсэн үг хэллээ.
Ван Ян хэлэхдээ, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа бол Хятад Америкийн ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Ялангуяа шинэ зуунд Хятад Америкийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа түргэн хөгжиж, хөдөө аж ахуйн импортын худалдаа нэмэгдэж, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа ирмүүн хөгжиж, хөдөө аж ахуйн техникийн хамтын ажиллагаа баялаг үр бүтээлтэй боллоо гэжээ.
Ван Ян хэлэхдээ, Хятад улс орчин үеийн хөдөө аж ахуй хөгжүүлэх явцад ихэвчлэн өөрийн хүчиндээ түшиглэсэн мөн олон улсын хамтын ажиллагаатай ч салшгүй холбоотой байлаа. 2012 онд Хятад Америкийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны стратегийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа болон хөрөнгө оруулалтыг өргөтгөж, чанарын аюулгүй байдлыг эрчимжүүлж, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг их амжилтад хүргэн хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаанд хүчирхэг хөдөлгөх хүч сэлбэх ёстой гэжээ.
Уг уулзалтанд Хятад Америкийн хөдөө аж ахуйн салбарын 100 хүн оролцлоо. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |