• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засаг нь хүндрэлтэй байдлаас гарч чадна гэдэгт Путин итгэл дүүрэн байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-12-18 20:43:38

ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин 18-нд хуралдсан жил тутмын хэвлэлийн бага хуралд, өдгөө Оросын эдийн засаг хүндрэлд ороод байгаагийн хамгийн гол шалтгаан нь гаднын хүчин зүйлд байгаа. Гэхдээ Оросын эдийн засгийн эрхлэлт өнөө мөн л хэвийн зам шугам дээр байгаа бөгөөд ямар ч байдалд Орос хоёр жилийн хугацаанд эдийн засгийн хүндрэлийг давж чадна гэжээ.

Тэрээр, гадны хүнд хэцүү шахалт дарамт дор Оросын эдийн засаг өсөлтөө хэвээр хадгалж, энэ оны 10-р сард гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 0.7 хувиар өссөн. Үүнд аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өртөг нь 1.7-3.3 хувиар өсөж, худалдааны ашигт баланс 148 тэрбум 400 сая ам долларт хүрч, 13 тэрбум 300 сая ам доллараар өссөн байна. Бүтэн жилийн байдлыг шинжихэд, 2014 онд Оросын төсвийн илүүдэл 1 триллион 200 тэрбум рубль буюу 20 тэрбум ам долларт хүрсэн нь улс орны бүтэн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 1.9 хувийг эзэлж байна гэжээ.   

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе