• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Путин оны ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-19 10:36:22

18-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин оны ээлжит томоохон хэвлэлийн бага хурал хийлгэж, ОХУ-ын эдийн засаг, дотоод явдал, гадаад харилцаа зэрэг асуудлаар гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултанд хариулав. Путин, ОХУ-ын эдийн засаг хэвийн эргэлтэндээ байгаа ба хүндрэл бэрхшээлээс эрхбиш гарч чадна, одоо ОХУ-ын банк санхүү, эдийн засаг хэвийн байдлаа хадгалсаар байна. Хамгийн муу байдалд ч гэсэн ОХУ хоёр жилийн дотор эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс гарч чадна гэжээ.

Тэрээр Украйны хямралын талаар, Украйны улс төрийн яриа хэлцлийн зууч болж, Украйны хямралыг түргэн зохицуулахад тус дөхөм үзүүлж, Украйны зүүн бүсийн оршин суугчдад тусламж үзүүлж, тэдний эрх ашгийг хамгаалахад ОХУ бэлэн байна гэжээ.

ОХУ хийгээд барууны орны хурцадмал байдлыг ярих үедээ, барууны орнуудын шахалт, эсэргүүцэлтэй ОХУ тулгарсаар ирлээ. ОХУ-ын тал урьдын адил, улам хатуу чангаар улс орныхоо ашиг сонирхлыг хамгаалж, өөрийн эрх ашгийг хүндэтгэсний үндсэнд, барууны түншүүдтэй хэвийн харилцаагаа хөгжүүлнэ гэжээ.



ОХУ, Хятадын харилцааг ярих үедээ, Хятад улс ОХУ-ын эдийн засаг худалдааны том түнш юм. Энэ онд хоёр орны худалдааны хэмжээ 90 тэрбум ам долларт хүрэх болно. Хэдийгээр дэлхийн эдийн засаг зохих хүндрэл бэрхшээлтэй байгаа ч хоёр орны худалдааны хэмжээ үргэлжлэн өсөх юм. Хоёр орны эдийн засаг худалдааны чухал үүрэг бол худалдааны бүтцийг олон төрөлжүүлэх, шинжлэх ухаан технологийн салбарын хамтын ажиллагааг улам нэмэгдүүлэх явдал болох юм. Хоёр орон сансар судлал, агаарын тээвэрийн үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааны төсөлтэй. Үүнд онгоц, том оврын нисдэг тэрэг үйлдвэрлэх зэрэг багтаж байна. Хоёр орон нөөц хүчинтэй бусад шинэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой юм гэжээ.



Тэрээр, олон улсын тавцанд ОХУ, Хятад хоёр орон маш олон хамтын ашиг сонирхолтой. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хүрээн дэх ОХУ, Хятадын хамтын ажиллагаа нь дэлхийн өнөөгийн байдлыг тогтворжуулах чухал хүчин зүйл болох юм гэжээ.


Путин, ОХУ-ын Дорно зүгт чиглэсэн бодлого бол аль эрт боловсруулсан төлөвлөгөө бөгөөд зөвхөн улс төрийн талаас биш, харин дэлхийн эдийн засгийн байдалтай холбоотой юм. Ази Номхон далайн бүс нутаг нь дэлхийн бусад бүсээс түргэн хөгжилтэй, олон боломжтой, эрчим хүчний хэрэглээ нь маш хурдтай өсөж байна. Европын хувьд гэвэл, одоогоор ОХУ-аас байгалийн хий экспортлох нь хямд мөртөө найдвартай юм. Иймэрхүү байдал богино хугацаанд өөрчлөгдөхгүй юм гэжээ.

Энэ онд Путин оны ээлжит хэвлэлийн бага хурлыг 10 дахь удаагаа хийлгэж байгаа нь энэ юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе