• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Афганистаны үндэстний эв нэгдлийг ахиулахыг уриалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-19 10:03:53

Синьхуа Агентлагийн мэдээ, 18-нд Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лиү Же-и, Афганистаны олон талууд ухаалаг үнэнч сэтгэлээр Афганистаны ард түмний ашиг сонирхлын төлөө Афганистаны эв нэгдлийн ахицад идэвхтэй оролцохыг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Тэрээр Аюулгүйн зөвлөлийн Афганистаны асуудлаарх хуралд, бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт Афганистаны эв нэгдлийн ахицад бүтээлч чанартай туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

Тэрээр, Хятад улс бол Афганистаны найрсаг хөрш, шударга найз юм. Хятад улс нягтарсан, тогтвортой, хөгжсөн, найрсаг Афганистаныг хүсэж байна. Афганистаны энхийн болон сэргээн босголтыг идэвхтэй ахиулах болно гэжээ. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе