• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Сербийн ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-19 10:05:54

Синьхуа Агентлагийн мэдээ, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 18-ны үдээс өмнө Белградад Сербийн ерөнхийлөгч Николичтэй уулзсан байна.

Ли Кэчян хэлсэн үгэндээ, Хятад Серби уламжлалт найрамдалтай, харилцан хүндэтгэж, харилцан эрх тэгш байсаар ирсэн юм. Хятадын тал Хятадын аж ахуйн нэгжүүд Сербид очиж, хамтын ажиллагаа өрнүүлэхийг сайшааж байна, Сербийн талтай хамт дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Сербийн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

Өнөөгийн олон улсын байдал хувиралт ихтэй, энх тайван, хөгжил дэвшил бол мөн л цаг үеийн урсгал юм гэж онцлов. Николич, Сербийн тал Хятадын аж ахуйн нэгжүүд Сербид ирж хөрөнгө оруулан, дэд бүтцийн бүтээн байгуулалтанд оролцохыг сайшааж байна. Хятад улстай олон улс, бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе