• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн худалдааны нэгдсэн хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-12-19 11:17:33


2014 оны 12-р сарын 18-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян, АНУ-ын Худалдааны сайд Пенни Притцкер, Худалдааны төлөөлөгч Фроман Вилсак нар хурлын үеэр

16-18-нд Хятад Америкийн худалдааны 25 дахь нэгдсэн хурал Чикаго хотод болов. Хурлыг Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян, АНУ-ын Худалдааны сайд Пенни Притцкер, Худалдааны төлөөлөгч Фроман Вилсак нар даргалав. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны сайд Вилсак хуралд оролцов.


Хятад Америкийн худалдааны 25 дахь нэгдсэн хурал Чикаго хотод болов

Ван Ян, Хятад Америк хоёр орны нийтлэг ашиг сонирхол юунаас ч илүү, харилцан хүндэтгэж, харилцан нөхөж, харилцан ойлголцож байвал Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцаа улам бэхжинэ гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.


Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян үг хэлэв

АНУ, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр орон болон дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой. АНУ харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх үндсэн дээр Хятад улстай хамтын ажиллагаагаа чангатган, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаа шат ахихыг хүсэж байна гэж Америкийн төлөөлөгчид ярилаа.

Хурлын хугацаанд Хятад, Америкийн удирдагчдын Бээжинд дэх уулзалтаар хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, экспортын хяналт, оюуны өмчийн эрх, инновацийн бодлого, хоёр талын хөрөнгө оруулалт, өрсөлдөөний бодлого зэрэг хоёр талын эдийн засаг, худалдааны сэдвийн талаар гүн гүнзгий хэлэлцсэн байна. Мөн худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хотуудын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр олон форум зохиожээ. \Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе