• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Лян Жэнь-интай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-19 19:57:06

Хятад улсын дарга Ши Жиньпин 19-ний үдээс хойш Макао эх орондоо буцсан 15 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ирсэн Хонгконгийн онцгой бүсийн засаг дарга Лян Жэнь-интай уулзав.

Ши Жиньпин, ойрын хэсэг хугацаанд та болон онцгой бүсийн засгийн газар, цагдаа нар үүрэг хариуцлагаа сайтар биелүүлж, Хонгконгийн хэвийн байдлыг сэргээсэн байна. Таны хувь бие болон Хонгконгийн засгийн газарт төв засгийн газраас бүрэн итгэлтэй бөгөөд дээд хэмжээгээр үнэлж байна. Хонгконгийн онцгой бүсийн улс төрийн тогтолцооны хөгжил Хонгконгийн бодитой байдалтай нийцэх ёстой, "нэг улс хоёр систем"-ийн чиг шугам ба Хонгконгийн онцгой бүсийн тулгуур хуультай нийцэх хэрэгтэй. Хонгконгийн улс төрийн тогтолцооны хөгжлийн байдлыг хуулийн дагуу нухацтай шийдвэрлэхийг онцгой бүсийн засгийн газарт хүсэж байна. Хятадын төв засгийн газраас та болон онцгой бүсийн засгийн газрын ажлыг хэлбэрэлтгүй дэмжинэ гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе