|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 19-ний үдэд Макаод онцгой бүсийн засаг дарга Цүй Ши-аньтай уулзав.
Ши Жиньпин, та албан тушаалд орсон 5 жилийн турш, засгийн газрыг удирдан чармайн ажиллаж, Макаод олон шинэ өөрчлөлттэй болгов. Төв засгийн газраас үүнийг гүйцэд нотолж байна. Таны бие ба шинэ ээлжийн засгийн газар тангараг өргөж албан тушаалдаа орно, төв засгийн газраас маш их найдлага тавьж байна. Удирдах багаа ахалж, Макаод хэрэгжүүлэх төв засгийн газрын бодлого чиг шугамыг тууштай баримтлан, ажлаа сайтар төлөвлөж, шинэ төлөв байдал буй болгохыг хүсэж байна гэв.
Ши Жиньпин цааш нь, Хятадын төв засгийн газраас та болон онцгой бүсийн засгийн газрын ажлыг бүх хүчээрээ дэмжинэ, таны гаргасан хүсэлтийг төв засгийн газраас дээд хэмжээгээр чухалчлан үзэж, Макаогийн онцгой бүсийн усан хилийн удирдах хүрээг тодорхойлох ажлыг эхлүүлэхээр шийдсэн юм, мөн хоёр панда бэлэглэхээр болов, Макаогийн нутагт эрүүлээр өсөж, Макаогийн ахан дүүст баяр баясгалан авчирахыг хүсэж байна гэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |