|
|
||
БНХАУ-ын дараг Ши Жиньпин 19-ний үдээс хойш Макаод олон салбарын зүтгэлтнүүдтэй уулзаж, чухал үг хэлэв.
Ши Жиньпин, олон жилийн турш Макаогийн олон салбарын зүтгэлтнүүд Макаогийн эх орондоо буцах, Макаогийн бүтээн байгуулалт ба улс орны өөрчлөлт нээлттэй бодлого, орчин үеийн бүтээн байгуулалтыг дэмжих, эх газрын гамшгаас аврах, ядуу хүүхдүүдэд туслах талаар нааштай үүрэг гүйцэтгэж, чухал хувь нэмэр оруулсан юм. Та нарын эдгээр ажиллагаа нь эх оронч үзлийг бүрэн харуулж, "нэг улс хоёр систем"-ийн чиг шугамыг үнэнхүү хэрэгжүүлэн, Макаогийн нийгэм нийтийн өөдрөг зөв энергийг харуулж байна. Миний бие үүнийг дээд хэмжээгээр үнэлж байна гэв.
Макао эх орондоо буцсан 15 жилийн турш, олон салбар асар их амжилтад хүрсэн юм. Засаг дарга ба шинэ ээлжийн засгийн газар хуулийн дагуу засаглал хэрэгжүүлэхийг үргэлжлүүлэн дэмжиж, нийгмийн эв нэгдлийг баталгаажуулан, Макаогийн хөгжлийн асуудлыг хамтдаа шийдвэрлэхийг хүсэж байна гэж Ши Жиньпин онцлов. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |