• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Терроризмын эсрэг тэмцэлд Африк тэргүүлэх чухал байр суурьтай

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-20 16:06:27
19-нд НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Жие И хэлэхдээ, терроризмын эсрэг тэмцэх ажил хурц тодорхой чиглэлтэй байх хэрэгтэй, терроризмын эсрэг олон улсын тэмцлийн явц дахь Африкийн тэргүүлэх чухал байр суурийг маш ихээр чухалчлах хэрэгтэй гэжээ.

Лю Жие И, зарим бүс нутаг онцгойлон Африкийн терроризм хийгээд зохион байгуулалттай үндэстэн дамнасан гэмт хэрэг хоорондоо маш нягт харилцаатай. Терроризмын эсрэг тэмцэхэд хоёрдмол стандарт хэрэгжүүлж болохгүй, сонголттой байж болохгүй, терроризмыг онцгой зарим үндэстэн юм уу шашинтай хутгаж болохгүй юм гэжээ.

Тэрээр, Хятад улс бол "Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт цохилт өгөх НҮБ-ын конвенц"-ыг байгуулагч гишүүн орон юм. Хятадын тал хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх, хууль зүйн зэрэг арга барилаар конвенцын үүргээ идэвхтэй биелүүлж, олон улсын хамтын ажиллагааг ахиулсан юм. Цаашид Хятадын тал олон улсын хамтын нийгэмлэг ялангуяа Африкийн орнуудтай терроризмын эсрэг тэмцэх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт цохилт өгөх асуудлаар хоёр талт, олон талт солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлж, чадлынхаа хэрээр холбогдох оронд эд материал, чадавхын бүтээн байгуулалтын тусламж үзүүлж, терроризмын эсрэг олон улсын хүчин чармайлтыг хамтаар урагшлуулж, бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаална гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе