• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын хөрөнгө оруулалттай банкны удирдлагад засвар оруулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-20 17:54:50

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян саяхан төрийн зөвлөлийн 657-р зарлигт гарын үсэг зурж, "БНХАУ-ын гадаадын хөрөнгө оруулалттай банкийг удирдах тогтоолд засвар оруулах тухай Төрийн зөвлөлийн шийдвэр"-ийг нийтэлж, 2015 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр шийдэв .

Гадаадын хөрөнгө оруулалттай банкинд зөвшөөрөл өгөх нөхцөлийг судлах талаар "шийдвэр"-т тэмдэглэхдээ, гадаадын тусгай хөрөнгө оруулалттай банк, дотоод гадаадын хөрөнгө хамтарсан банк Хятадад салбар банк байгуулахад ажил эрхлэх хөрөнгийг ерөнхий банкнаас үнэ төлбөргүй хангах хамгийн бага хэмжээг тодорхой шаардахгүй болгожээ. Гадаадын тусгай хөрөнгө оруулалттай банк, дотоод гадаадын хөрөнгө хамтарсан банк өөрийн ажлын бодит шаардлагын дагуу, салбар банкнууд хоорондоо ажил эрхлэх мөнгөө үр ашигтай зохицуулж болно. Үүний зэрэгцээ дээрх банкнууд Хятадад салбар банк байгуулахад энд заавал төлөөлөгчийн газар байгуулсан байх ёстой гэж шаардахгүй болсон юм.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе