• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга Макаогийн захиргааны хүлээн авалтын ёслолд чухал үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-12-20 10:51:56

19-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Макаогийн онц бүсийн захиргааны хүлээн авалтад  оролцон чухал үг хэлсэн байна.

 

Ши Жиньпин, улс орны үндсэн ашиг сонирхол, Макаогийн алс хэтийн ирээдүйг бодож,  ард иргэдийн Макаогийн бүтээн байгуулалтад оролцох идэвхжил , бүтээлч чанарыг дайчлах ёстой.  Онц бүсийн засаг дарга, захиргаа хуулиар эрх барьж, хөгжил, эв нэгдлийг эрхэмлэж, "нэг улс хоёр систем"-ийн шинэ байдал бий болгохыг Төв засгийн газар шуурхай дэмжинэ гэлээ.

Тэрээр, эх газар чинээлэг нийгэм байгуулах, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, хуулиар улс орноо засах зангилаа цаг үед байгаа  нь Макаогийн хөгжилд ихээхэн боломж, орон зай гаргаж байна. Боломжийг бид алдаж болохгүй. Макаогийн ахан дүүс "нэг улс хоёр систем" механизмын давуу талаа ашиглан, эх орныхоо хөгжлийн урсгалыг даган боломжийг ашиглаж,  Макаогийн эдийн засаг нийгмийн эрүүл хөгжлийг урагшлуулах ёстой гэлээ. \Н.Пүрэвжав\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе