• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Тайланд хоёр орны ерөнхий сайд уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-20 11:23:32

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 19-ний үдээс хойш Бангкок хотноо Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Очатай уулзав.

Ли Кэчян, энэ удаа миний бие Тайландад ирж, Меконг дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын тав дахь хуралд оролцож байга. Энэ хугацаанд Хятад, Тайланд хоёр орон төмөр зам, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт газрын үсэг зурах болно. Энэ нь хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүн бөгөөд орон нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төвшинг дээшлүүлэхэд ашигтай юм. Хятад улс тэргүүний бүтээгдэхүүнээ "экспортлох" нь илүүдэл үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн ашиглаж, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд ашигтай гэлээ. Хоёр орон Хятад Тайландын төмөр замын төслийн эхний ажлуудыг сайтар эхлүүлж, төслийн ажил эртхэн ашиглалтанд орох үндсийг тавигдахыг найдаж байна гэж Ли Чэчян хэллээ.

Хурлын дараа, хоёр орны ерөнхий сайд нар "Хятад Тайландын төмөр замын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг","Хятад, Тайландын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурах ёслолд оролцов.\Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе