• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Макаогийн онцгой район байгуулагдсны 15 жилийн ойн хүлээн авалт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-12-21 15:24:11

Макаогийн онцгой районы засгийн газар 20-ны үдээс хойш онцгой район байгуулагдсны 15 жилийн ойн хүлээн авалт хийлээ. Засаг дарга Сүй Ши-ань хэлэхдээ, онцгой район олон талын хүндрэл бэрхшээлийг туулж, тогтвортой хөгжлийн замыг тууштай баримталж, хөгжлийн шинэ орон зайг бий болгон, "нэг орон хоёр систем" -ын тогтолцооны давуу талыг амьдралд бүрэн хэрэгжүүлж ирлээ гэжээ.
  
Тэрээр баярын үгэндээ, шинэ ээлжийн засгийн газар "хүн төвтэй , шинжлэх ухаанч бодлого"-ыг хэрэгжүүлэн, улс орон болон онцгой районы хөгжлийг харилцан уялдуулж, "нэг орон хоёр систем" -ын тогтолцооны давуу талыг гүйцэд бадруулах болно гэжээ.
  
Ши Жиньпин дарга үдээс өмнө онцгой районы 4 дэх засгийн газрын тушаалд орох ёслол дээр үг хэлж, "нэг орон хоёр систем"-ийг тууштай хэрэгжүүлсээр ирсэн Макаог талархан сайшаагаад, Макаогийн цаашдын хөгжилд тодорхой заавар өгсөн байна. Онцгой район энэхүү зааврыг нягт баримтлан, Ши Жиньпин даргын хэлсэн үгийг хэрэгжүүлж, эдгээрийг онцгой районы шинэ үе шатны ажлын үндсэн удирдамж болгоно гэж засаг дарга Сүй Ши-ань онцолжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе