|
|
||
20-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Макао эх оронтойгоо нэгдсний 15 жилийн арга хэмжээ болон Макаогийн засаг захиргааны онцгой районы 4 дэх сонгуулийн захиргааны ажилтнуудын тангаргийн ёслолд оролцож чухал үг хэлжээ. 21-нд Хонконгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ши Жиньпин даргын хэлсэн үг болон энэ талаарх тойм тайлбар зэрэг мэдээллийг нийтэлсэн байна. Эдгээр мэдээлэлд, Ши Жиньпин даргын дурдсан "гурван зарчим" нь Хонконг, Макао эх оронтойгоо нэгдсэнээс хойших "нэг улс хоёр систем" бодлогын практик туршлагын гайхалтай дүгнэлт бөгөөд ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон чухал яриа гэж үзсэн байна.
Хонконгийн "Вэнь Хүй Бао" сонин тэргүүн өгүүлэлдээ, Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ, "нэг улс хоёр систем"-ийн бодлогыг цаашид дорвитой хөгжүүлж, "нэг улс хоёр систем"-ийн бодлогын үндсэн зорилгыг гуйвшгүй баримталж, улс орны бүрэн эрх, амгалан тайван, хөгжлийг хамтдаа хамгаалж, Хонконг, Макао урт хугацаанд тогтвортой хөгжихийг батална. Хонконг, Макаод хуулийн дагуу засаглал явуулж, "нэг улс хоёр систем"-ийн бодлогыг хуулийн дагуу хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэг орны зарчим болон хоёр системийн ялгаа зөрүүг хүндэтгэж, төвийн нэр хүндийг хамгаалж, онцгой районы өөртөө засах эрхийг баталгаажуулж, эрх орны түшиг тулгуур байх үүргээ биелүүлж, Хонконг Макаогийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ямар ч нөхцөлд хазайж гуйвж болохгүй. Энэ гурван зарчим нь нэг орон хоёр системтэй байх практикийг цаашид хөгжүүлэхэд чухал жолоодлого болох юм гэжээ.
Хонконгийн хэвлэл мэдээлийн хэрслүүдээр, Хонконг болон Макаогийн байдал болон нөхцөл хэдийгээр адил бус боловч нэг орон хоёр системийн зарчим нь адил үйлчлэх юм. Түүний адил тал нь Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "гурван зарчим" болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |