|
|
||
Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК-ын нарийн бичгийн дарга Абдалла Салем ел Бадри 21-нд Арабын Нэгдсэн Эмирт улсын нийслэл Абу Дабид хэлэхдээ, түүхий нефтийн зах зээлийн одоогийн байдал түр зуурынх бөгөөд нефтийн үнэ дахин өсөх нь лавтай , тиймээс одооноос эхлэн хөрөнгө оруулж нефтийн үнийг тогтвортой байлгах хэрэгтэй гэжээ.
Мөн өдөр нээгдсэн Арабын эрчим хүчний 10-р хурал дээр Бадри хэлэхдээ, ойрын хугацаанд нефтийн үнэ 50% буурчээ. Гэхдээ энэ нь логикгүй, зах зээлийн хүчин зүйлд зохицохгүй юм. Зарим хуурмаг мэдээ зах зээлийг самууруулж байна. Нефть үйлдвэрлэгч орнууд нефть болон байгалийн хийн салбарт дахин хөрөнгө оруулж 2040 оноос өмнөх дэлхийн нефтийн урьдчилсан шаардлагыг хангах хэрэгтэй гэжээ. Хэрэв одооноос шинэ хөрөнгө оруулалт хийхгүй бол нефтийн баррель тутмын үнэ 200 ам долларт хүрч болзошгүй гэдгийг тэрээр сэрэмжлүүлжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |