• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны 12-р хурлын 2-р бүгд хурал болов 

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-23 17:17:48

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны 12-р хурал 23-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 2-р бүгд хурал хийж, Жан Дэжян хурлыг даргалав.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ма Кай Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс хот суурины нийгмийн хамгааллын тогтолцооны байгуулалтын ажлын байдлыг тайлагнав. Ма Кай, нийгмийн хамгаалал бол ард иргэдийн амьжиргааны баталгаа, нийгмийн хувиарыг зохицуулдаг үндсэн байгууламж юм. Өдгөө нийгмийн хамгааллын байгууламжийн тогтолцооны байгуулалт түүхэн хөгжилд хүрч, өөрчлөлт хөгжил, тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ. Тус тайланд дараагаар хийх найман зүйлт ажлыг тохируулж, Хятадын онцлог бүхий нийгмийн хамгааллын боловсронгуй тогтолцоог түргэн байгуулна гэжээ.

Тус хуралд Сангийн сайд, Хөдөө аж ахуйн яамны сайд нар ажлаа тайлагнав.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе