|
|
||
Аав, ээжтэйгээ Хөх хотод амьдарч буй Монголын бяцхан иргэдэд зориулсан "Бийртэй найзууд" арга хэмжээ өнгөрөгч амралтын өдөр Хятадын орчин үеийн "Их зуу" галерейд боллоо.
ӨМӨЗО дахь Монгол улсын иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан бяцхан найзуудын танилцах өдөрлөгийн үеэр тус галерейд урилгаар ажиллаж буй Монголын зураач нар хүүхдүүдтэй нэгэн өдрийг хамт өнгөрүүлж, тэдэнд зургийн хичээл үнэ төлбөргүй зааж, уралдаан тэмцээн зохион явуулжээ. Энэ үеэр Жан захиралтай тус галерейн удирдлагууд хүүхдүүдэд бэлэг өгч, Хятадын эртний уламжлалт цайны ёслолын биечлэн үзүүлж, бяцхан найзуудаа хүндэт зочны ёсоор хүлээж авсан юм. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ нэгэн өдрийг хөл хөөртэй, дурсамж зугаатай өнгөрүүлэхийн хамт кофены ширээний ард нөхөрсөг дотноор танилцан, Өвөр Монголд ажиллаж буй зураач уран бүтээлчдийнхээ сүүлийн үеийн бүтээлүүдийг үзэж сонирхлоо. ӨМӨЗО дахь Монгол улсын иргэдийн нийгэмлэгийн тэргүүн, зураач Д.Гантөгс энэхүү уулзалтыг сар бүр уламжлал болгон зохион явуулахаар төлөвлөж буй тухай ярьсан юм.
Б.Занданхүү. Хөх хот
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |