• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Жяньчао МУ-ын олон салбарын төлөөлөлтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2014-12-25 10:50:12

24-нд Улаанбаатар хотноо БНХАУ-ын Гадаад харилцааны сайдын туслах Лю Жяньчао МУ-ын Олон улс судлалын хүрээлэн, эдийн засаг, худалдаа, хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцов.

Уулзалтын өмнө МУ-ын Гадаад харилцааны сайд Л. Пүрэвсүрэн Лю Жяньчаог хүлээн авч уулзав. Лю Жяньчао БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-гийн мэндчилгээг Пүрэвсүрэнд дамжуулж, МУ-ын Гадаад харилцааны сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэв.

Олон салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр Лю Жяньчао МУ-ын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор П.Шүрхүү, Стратеги судлалын хүрээлэнгийн Хятад, ЗХА судлалын төвийн эрхлэгч Н.Доржсүрэн, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Иргэний зориг Ногоон намын дэд дарга М.Түмэнжаргал, МАН-ын нарийн бичгийн дарга Х. Булгантуяа, МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг, МСS группын ерөнхийлөгч Д.Оджаргал, Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн дэд ерөнхийлөгч Д.Заяабат, Үндэсний шуудан сонины орлогч эрхлэгч Б.Энхбаяр нарын санал бодлыг сонсож, тэдний сонирхсон асуудалд хариу өгч, санал солилцсон байна.

МУ-ын Гадаад харилцааны яаманд болсон энэ уулзалтыг БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолүн даргалсан байна.
\ ХОУРадиогын сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе