• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Фэн Юүнь 2 дугаар 08 дагуулыг амжилттай хөөргөв

CRI       (GMT+08:00) 2014-12-31 14:39:00

31-ний 9 цаг 02 минутад, Хятад улс Шичаны дагуул хөөргөх төвөөс Чанжэн 3-р А зөөгч пуужингаар Фэн Юүнь 2 дугаар 08 дагуулыг амжилттай хөөргөж, дагуул товлосон тойрог замдаа орсон байна.

Фэн Юүнь 2 дугаар 08 дагуул бол Фэн Юүнь 2 дугаар 03 гео-тогтмол тойрог замын цаг уурын шинжилгээний дагуулын төслийн хоёр дахь хэрэглээний хиймэл дагуул юм. Фэн Юүнь 2 дугаар 07 дагуулыг 2012 оны 1-р сарын 13-нд амжилттай хөөргөж тойрог замд оруулсан байна. Фэн Юүнь 2 дугаар дагуулыг үзэгдэх гэрэл, хэт ягаан туяаны үүлэн зураг, ус уурын тархцын зураг авалт, ус цаг уур, далай тэнгис, ус цаг уурын хяналт шинжилгээний мэдээлэл цуглуулах, дижитал зураг, мэдээлэл дамжуулахад ашигладаг бөгөөд манай улс цаг уурын урьдчилсан мэдээлэл, хүрээлэн буй орчны хяналт шинжилгээ өрнүүлэх чухал индэр юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе