• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин даргын шинэ оны мэндчилгээ- хамтдаа байхад таатай байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-01-01 21:17:00

2014 он дуусахад хэдхэн хором үлдээд байтал Ши Жиньпин даргын шинэ оны мэндчилгээ уламжлагдан ирлээ. Тэгээд сонсоход, бүтэн жил амьдрал, ажил гэж яарсан хүмүүс бүл бүрдэн сар шинээ тэмдэглэж байгаа ч юм шиг, цаг, орон зай, инээд баясал гээд... бүх юм нэг л танил тасал, ойр дотно байлаа.
Бичгийн өрөөнд: бичгийн хавтас, гэрэл зураг, ном нэмэгджээ.

1. хувийн гэрэл зураг

Ноднин Ши Жиньпин даргын шинэ жилийн мэндчилгээг дэлгэцээр цацсанаас хойш хэвлэлийн хэрэгсэл болон интернет сүлжээгээр Ши Жиньпин даргын бичгийн өрөө хэмээн танилцуулахад хүмүүс зураг хөргийг их л сонирхож байсан. Энэ жил даргын бичгийн өрөөний гэрэл зураг, ном бичиг нэлээд нэмэгдсэн байна шүү дээ, харж байна уу?

Энэ цэрэг хувцастай зураг бол Ши Жиньпин даргын залуу үеийн зураг юм. Дэгжин харагдаж байгаа биз? Энэ зурагт мөнхөрсөн залуу насны алтан хором болон одоо энэ камерын дуранд харагдаж байгаа төрийн тэргүүний хөрөг хоёрыг харьцуулж үзэхэд одоогийн хүмүүсийн хамгийн их хэлэх дуртай нэг үг санаанд орж байна. Тэр нь юу гээч... цаг хаашаа урсчихсан юм бэ?

Хамтын зураг байна: Энэ нь 2013 оны олон улсын хүүхдийн баярын арга хэмжээнд оролцох үеийн зураг. Энэ нь 2014 оны 3-р сард Германд айлчлах үед Хятад Германы хүүхдүүдийн хөл бөмбөгийн найрамдлын тоглолтыг сонирхох үеийн зураг байна.

Энд бас 2 зураг байгаа: нэг нь 2013 оны 4-р сард далайн цэргээс Сань Я хотод суугаа цэрэг эрсийн ажил байдалтай танилцах үеийн зураг. Энэ нь 2014 оны 1-р сард, анх удаагаа 07 загварын цэргийн хувцас өмсөж, хасах хэдэн 10 хэмийн хүйтэн агаарыг сөрөн, ӨМ-ын Рашаан орж, хилийн хамгаалалтын офицер дайчдыг эргэх үеийн зураг байна.

Энэ нь 2013 оны 11-р сард Шян ши-гийн Түжя, Мяо үндэстний Өөртөө Засах Жөүд хүрч, ядууг тэтгэх ажил байдалтай танилцах үеийн зураг.

Энэ зургаас төрийн тэргүүний эх оронч үзэл сэтгэлийг харж болох юм. Ши Жиньпин дарга шинэ жилийн баярын мэндчилгээндээ, "ард түмний хүсэл мөрөөдлийг өөрсдийн үйл ажиллагаа болгон, ард түмний зорилт тэмүүллийг амьдралын үнэн болгохын төлөө бид үргэлжлэн чармайна" гэсэн юм.

2. За энд олон өнгийн бичгийн хавтас овоолоостой байна, бүгд л баримт бичиг шүү дээ. Төрийн жолоо барьсан хүн олон айлтгал сонсож, уншиж, гарын үсэн зурдаг л гэж сонсч байсан. Одоо ийшээ хар даа, эдгээр овоолоостой бичиг баримт бол даргын өдөр тутмын шалгах ёстой зүйл, ингээд бодоход дарга маань үнэхээр их ачаалалтай байна даа.

3. За энэ бол даргын хамгийн унших дуртай номууд:
даргыг дагаж сурвалжилга хийж явах болгондоо ном уншиж өөрийгөө хөгжүүлэх тухай ярихыг олон сонсож байлаа. Дарга маань өнгөрсөн жилийн 1-р сард Оросын Сочид ярилцлага өгөхдөө, "чөлөөт цагаараа ихэвчлэн ном л уншиж байна даа. Ном үзэх бол миний амьдралын нэг хэсэг" гэж ном унших дуртайгаа ярьж байсан. За энэ дотор түүхийн ном судар, төр засгийн жолоо барих ёсон гэхчлэн миний мэдэх мэдэхгүй олон ном бичиг байна. Ши Жиньпин дарга, төрийн жолоог зөв залахын тулд түүх соёлын уламжлалаа гүнзгий судлах хэрэгтэй гэж байнга ярьдаг юм.

Хамтдаа байхад таатай байна
өөрийн аав ээж ах дүү саданг санагдуулах юм
Даргын шинэ оны мэндчилгээнээс олон зүйлийн санаа оноо төрлөө. 10 минут орчмын ярианд бичгийн, эртний, хэвшмэл үг байхгүй, "цаг өнгөрөх нь ямар ч хурдан юм бэ" гэх мэтчилэн бүгд л энгийн хэллэг. Тэр мөртөө энэ жил юу хийсэн, он гараад юу хийх... гээд л иргэдийн сонирхсон зүйлүүдийг ярьсан болохоор маш их таалагдсан байна.

Ши дарга интернет сүлжээний хэллэгийг ч мэднэ шүү
Төрийн тэргүүн интернет сүлжээний хэллэгийг мэднэ гэвэл та лав итгэхгүй биз. Чихээрээ сонсоогүй бол би ч итгэхгүй шүү дээ. Тэрээр шинэ жилийн мэндчилгээндээ "олон шатны боловсон хүчин ажилдаа махран зүтгэж байна. Ард түмний дэмжлэг байхгүй бол амжилттай байж чадахгүй нь мэдээж. Тэгэхээр бид агуу их ард түмэндээ сайшаасан тэмдэг зурна"...гэж байна.

Ард түмэн, өөрчлөлт шинэчлэлт, авлагатай тэмцэх гэх зэргийн үгийг олон ярилаа.
Ши дарга, өөрчлөлт шинэчлэлт, хуулийн дагуу төр улсаа засах, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, намын дүрмийг чанга баримтлах энэ 4-ийг бүх талаар гүнзгийрүүлнэ гэж дурдлаа.

Хүний сэтгэлд хамгийн их хүрсэн нэгэн зүйл бол гамшиг осолд эндсэн хүмүүсийг мартаагүй явдал юм.
Авилгатай тэмцэгч хүдэр эр эх орон ард түмэндээ өршөөл энэрэлтэй ханддаг. Шинэ он гарч буй өлзийтэй сайхан мөчид тэрээр онгоцны осолд сураг тасарсан 150 гаруй хүн, газар хөдлөлтөд эндсэн 600 гаруй хүний ар гэрийнхэнд хандаж, "бид сураг тасарсан хүмүүсээ мартаагүй, үргэлжлэн хайна, заавал олж авна. Бид газар хөдлөлтөд эндсэн хүмүүсээ эмгэнэн гашуудаж байна, ар гэрийн хүмүүс нь амгалан тайван амьдрах болтугай" гэлээ.

Тэрээр, "улс орон улам хөгжиж, ард түмний амьдрал улам сайжрах болтугай...дэлхийн нийт ард түмэн өлсгөлөн зовлон, гай барцадгүй амьдарч, бүх хүүхэд энх тунх өсөх болтугай" гэлээ.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе