• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

8 сая зорчигч төмөр замаар үйлчлүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-01-03 16:51:49

Хятадын Төмөр замын компаниас манай сэтгүүлч мэдээлснээр, 3-ны өдөр буюу шинэ оны амралтын сүүлчийн өдөр төмөр замаар үйлчлүүлэх зоригч оргил үедээ орох бөгөөд зоригчдын тоо давхардсан тоогоор 8 саяд хүрнэ хэмээн тооцоолжээ.

2-ны өдөр, Хятад даяар давхардсан тоогоор 6 сая 124 мянган хүн төмөр замаар үйлчлүүлсэн бөгөөд энэ нь ноднингийн мөн үеэс 946 мянган хүнээр нэмэгджээ. Үүнд, Бээжингийн төмөр замаар давхардсан тоогоор 599 мянган хүн үйлчлүүлсэн нь ноднингийн мөн үеэс 46 мянган хүн буюу 8.4 хувиар нэмэгдэв. Шанхайн төмөр замаар давхардсан тоогоор 1 сая 246 мянган хүн үйлчлүүлж, ноднингийн мөн үеэс 211 мянган хүн буюу 20.4 хувиар нэмэгджээ. Гуанжөүгийн төмөр замын корпорацаар давхардсан тоогоор 886 мянган хүн үйлчлүүлж, ноднингийн мөн үеэс 173 мянган хүн буюу 24.3 хувиар нэмэгдсэн байна.

3-ны өдөр, Хятадын төмөр зам 84 түр галт тэрэг нэмж ажиллуулах төлөвтэй байна. \Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе