|
|
||
2014 онд Түвдийн иргэний агаарын тээврээр зорчсон жуулчид давхардсан тоогоор 3 сая 151 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.2 хувиар нэмэгдсэн нь түүхийн шинэ үзүүлэлт болжээ.
6-нд сурвалжлагч Хятадын иргэний агаарын тээврийн Түвдийн салбар товчооноос мэдээлснээр, 2014 онд иргэний агаарын тээврийн Түвдийн салбар товчоо Лхас-Лижян, Лхас-Күньмин-Чанша, Линьжи-Чэнду-Шэньжэнь зэрэг нислэгийн 9 шинэ маршрутыг шинээр нээж, нийт 48 нислэгийн шугамтай болсон байна. Жэнжөү, Лижян, Чанша зэрэг 5 хоттой шууд нислэгтэй болсноор шууд нислэг нэвтэрсэн хотууд нийт 33 болсон байна.
Сүүлийн жилүүдэд Түвдийн иргэний агаарын тээвэр эрчтэй хөгжиж, улсаас 3 тэрбум шахам юанийн хөрөнгө оруулалт хийгдэж, Линьжигийн нисэх онгоцны буудал, Аликүньша нисэх онгоцны буудлыг шинэтгэн байгуулах зэрэг төслүүд хэрэгжжээ. Түвдийн иргэний агаарын тээвэр түргэн хөгжиж байгаа нь аялал жуулчлалын салбар, гадаад эдийн засаг худалдааны харилцаа солилцооны арга хэмжээ өргөжин нэмэгдсэнтэй салшгүй холбоотой юм. 2014 онд Түвдийн хүлээн авсан жуулчид давхардсан тоогоор анх удаа 15 саяд хүрч, өмнөх оноос 20 гаруй хувиар нэмэгдсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |