|
|
||
Синьхуа Агентлагийн мэдээ, 5-нд Украйны ерөнхийлөгч Петро Порошенко, Украйн цэргийн болон дипломат хүчин чармайлтаар "эзлэгдсэн бүс нутаг"-т Украйны эрхийг сэргээж энх тайван тогтооно гэжээ.
Украйны хэвлэл мэдээллийн мэдээлснийг үзвэл, Порошенко мөн өдөр Украйны төв хэсгийн Ритомир мужид орон нутгийн хэвлэл мэдээлэлд хандан, дипломат хүчин чармайлтаар Украйны зүүн бүс нутагт энх тайван тогтоож болж байна. Иймээс төлөвлөгөөний дагуу Украйн, Орос, Герман, Франц дөрвөн орны удирдагчдын уулзалт, 5-ны өдрийн Берлинд болсон бэлтгэл хурал бий болсон юм гэжээ.
Порошенко, Украйны арми зүүн бүс нутагт гал зогсоосон энэ цаг үеийг ашиглаж армийн тоног зэвсэглэлийг сайжруулсан, өдгөө Украйны армийн байлдааны хүчин бүрэн сэргэлээ. 2015 он бол "Ялалтын жил" бөгөөд "Энх тайвны жил" болох юм. Иймээс Украйнд сургууль бэлтгэл, тоног төхөөрөмж сайтай, эх орноо хайрлах сэтгэлгээтэй хүчирхэг том арми хэрэгтэй байна гэж онцолжээ. \Г.С\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |