|
|
||
Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо саяхан гаргасан мэдэгдэлдээ, 2014 оны 11 сарын сүүлчээс хойш, холбогдох салбартай хамтарч 24 төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг нээлттэй болгож, үнэ тогтоох нэг төрлийн эрхийг чөлөөлжээ. Ингэснээр Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний салбарт засгийн газраас үнэ тогтоохоо больжээ. Түүнчлэн төрөл зүйлийн хувьд энэ удаагийн үнийн өөрчлөлтөнд үйлчилгээний салбарын үнэ их хэмжээгээр хамрагдаж, зах зээлийн өрсөлдөөнөөр дамжин хямд мөртөө олон төрлийн шилдэг үйлчилгээ үзүүлэхийг урамшуулж байгаа юм.
Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ удаагийн үнийн өөрчлөлтөнд навчин тамхи худалдан авах үнийг чөлөөлөх, өрсөлдөх орчин нөхцөл бүрдүүлсэн төмөр зам тээврийн дөрвөн төрлийн үнийг нээлттэй болгох, дотоодын иргэний агаарын тээврийн ачаа бараа, тээврийн үнэ, зорчигч тээврийн зарим үнийг нээлттэй болгох, боомт гаалийн өрсөлдөөнтэй үйлчилгээний төлбөр хураамжийг чөлөөлөх, үйлчилгээний 7 төрлийн тусгай үнийг чөлөөлөх, орон нутагт удирдах замаар 9 төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг чөлөөлөх зэрэг багтаж байгаа юм. 2014 оны 11-р сард Төрийн Зөвлөлийн өдөр тутмын ажлын хуралдаанаас үнийн өөрчлөлтийг түргэтгэхээр мэдэгдсэнээс хойш, анхны бүлэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, эрхийг чөлөөж байгаа нь энэ юм.
Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны үнийн албаны дарга Шюй Күньлинь танилцуулахдаа,"Энэ удаагийн үнийн өөрчлөлт засгийн газраас үнэ тогтоох, үнэ санал болгож байгаа нөхцөлд бүх талаар цэгцэлж байгаа явдал юм. Өрсөлдөөнтэй, нээлттэй байх орчин нөхцлийг бүрдүүлсэн л бол өчүүхэн ч орхигдуулалгүйгээр бүхнийг нээлттэй болгох болно" гэжээ.
Шинэ ээлжийн үнийн өөрчлөлтөөр навчин тамхи худалдан авах үнийг нээлттэй болгох зэрэг нь нийгэм нийтийн төсөөллөөс давсан юм. Хятадын хөдөө аж ахуйн салбарт засгийн газраас үнэ тогтоож байсан сүүлчийн бараа бүтээгдэхүүн бол навчин тамхи худалдан авах үнэ юм. Энэ удаагийн үнийн нээлттэй бодлого Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг цорын ганц зах зээлээр бүрдүүлэх болсныг харуулж байна. Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны үнийн албаны дарга Шюй Күньлинь хэлэхдээ, Хятад улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг нээлттэй болгоход "ганц удаагийн арга хэмжээгээр биелүүлж чадахгүй", харин зах зээлийн механизмын гүйцэтгэх үүргийг бүрэн ашиглахын зэрэгцээ зах зээлийн тохируулалт хийж, засгийн газрын зохицуулалтыг уялдуулан, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үнийн талаарх макро зохицуулалтын системийг улам эрчимжүүлэн боловсронгуй болгох замаар биелэх болно гэжээ.
"Үнэ ханшинд олон удаа өөрчлөлт хийсний дүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлд засгийн газраас үнэ тогтоож, үнэ ханшийг удирдах төсөл байхгүй болсон. Гэвч энэ явцад засгийн газар зохицуулалт хийж, хянан удирдахаа сулруулаагүй. Сүүлийн хэдэн жилд тутарга, улаан буудайг худалдан авах хамгийн бага ханшийг тогтоож, эрдэнэ шишийг хураан нөөцлөх бодлого, хөвөн, буурцгийн тохиромжтой үнэ, гахай тэжээхийг зохицуулах төсөл зэрэг нь нэг талаар тариачдын үйлдвэрлэлийн идэвхжлийг хамгаалж, орлого ашгийг нь баталгаажуулж, нөгөө талаар бүх зах зээлийг хангалтыг баталгаажуулсан байна"
Тус мэдэгдэлд баталгаат бус байрны үйлчилгээ, хорооллын машины зогсоол зэрэг 9 зүйлийн үйлчилгээний ханшийг удирдах ёстой гэж орон нутгийн захиргаанд шаардсан нь хойшид эдгээр зардлыг байрны эздийн зөвлөл тогтооно гэдгийг харууллаа. Байрны үйлчилгээний талаар Өөрчлөлт хөгжлийн хорооны албаны хүн хэлэхдээ, Хятад улсад өдгөө орон сууцны үйлчилгээний аж ахуйн нэгж 71 мянга, 6 сая хүн ажиллаж, үйлчилгээ нэлээд хангалттай байгаа юм. Үүнийг зах зээлд хандуулж, ил тендер зарлах нь байрны эзэд үйлчилгээ сайтай, зардал багатай үйлчилгээний аж ахуйн нэгжийг сонгоход ашигтай гэжээ.
Энэ удаагийн үнийн өөрчлөлтийг хэлбэрээс нь үзвэл, үйлчилгээний салбарын үнийн өөрчлөлтийн хувийн жин их, зах зээлийн өрсөлдөөнөөр тусгай төрөлжсөн үйлчилгээ үзүүлэхийг дэмжиж байна. Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны үнэ тогтоох хэлтсийн дарга Шү Күньлинь, үнийг чөлөөлөхийн зэрэгцээ үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо хяналт удирдлагаа эрчимжүүлэн, хуулийн дагуу үнэ зөрчсөн хэргийг шалгаж болно. Дараагийн алхамд нэг хэсэг үнийг чөлөөлөх болно гэлээ.
"Энэ удаагийн үнийн өөрчлөлт нь анхны өөрчлөлт, дараалан бид хоёр, гурав дахь өөрчлөлтийг хийх болно. Үүнд эмийн сангийн үйлчилгээний үнэ, эрчим хүчний салбарын, цахилгаан эрчим хүч, байгалийн шатамхай хийн үнэд өөрчлөлт оруулах болно."
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |