• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Гадаадад тусалсан хамгийн шилдэг эмч-2015" шалгаруулах ажиллагаа Бээжинд нээлтээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-01-07 16:54:40

6-ны өдөр Бээжин хотноо " Гадаад тусалсан хамгийн шилдэг эмч-2015" шалгаруулах ажиллагаа нээлтээ хийлээ. Хагас зууны туршид Хятадын гадаадад туслах эмчилгээний баг дэлхийн 60 гаруй улс орон болон бүс нутагт ажиллаж, 200 гаруй сая өвчтөнийг авран эмчилсэн байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Хятадад суугаа төлөөлөгчийн газрын хариуцлагатан Бернхарт Счвартландер хэлэхдээ, дэлхийн ард түмний эрүүл мэндийн төлөө Хятад улс гарамгай хүчин зүтгэл оруулсан гэжээ.

Хятад улс гадаадад эмчилгээний баг томилон ажиллуулаад 51 жил болж байгаа бөгөөд энэ нь өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны чухал арга хэлбэр юм. Одоогоос 51 жилийн тэртээ буюу 1963 онд Хятад улс хамгийн анх Алжирт эмчилгээний багаа томилж байснаас хойш эдүгээ хүртэл Хятад улс дэлхийн 67 улс орон болон бүс нутагт нийтдээ 20 мянган эмнэлгийн ажилтанг томилсон ажиллуулж байжээ. 2013 оны байдлаар, Хятад улсын гадаадад туслах эмчилгээний багийнхан хөгжиж байгаа улс орнуудын 260 гаруй сая өвчтөнийг эмчлэн анагаасан төдийгүй тухайн улс оронд хэдэн арван мянган эмчилгээний ажилтанг сургаж дадлагажуулжээ. Одоогоор Хятадын 1100 гаруй эмнэлгийн ажилтан дэлхийн 50 гаруй улс орон болон бүс нутагт ажиллаж байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Хятадад суугаа төлөөлөгчийн газрын ажилтан Бернхарт Счвартландер Хятад улсын гадаадад томилон ажиллуусан эмчилгээний багийн талаар ярихдаа:

"Намайг эхээс төрөхөд хятад эмч эх барьж авсан. Хятад эмч нар хүмүүсийн өвчнийг эмчилж, ахмад буурлуудыг харж хандаж байдаг гэж Африк найзууд маань ярьдаг. Хятадын засгийн газар болон ард түмэн 50 гаруй жилийн туршид өөрийн үйл хэргээрээ Хятад улс болон Африкийн улс орнууд жаргал зовлонгоо хуваалцсан үнэнч анд нөхөд гэдгийг гэрчиллээ. Дэлхийн ард түмний эрүүл мэндийн төлөө чухал хүчин зүтгэл гаргаж ажилласан гэж Хятад улсыг ДЭМБ сайшаан үнэлж байна" гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Хятад улсын засгийн газрын томилсон эмчилгээний багийнхан дэлхийн 5 тивд ажилладаг ч, газар нутаг өргөн уудам, хүн ам сийрэг, эм эмчилгээний нөхцөл тааруу Африкийн улс орнуудад төвлөрч байдаг.51 жилийн түүхийн хугацаанд 50 гаруй эмч нар ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан байна. 2014 оны 2-р сард, баруун Африкт Эбола хижиг дэлгэрэхэд Хятад улс нийтдээ 4 удаагийн тусламжаар 750 сая юанийн өртөг бүхий яаралтай туслалцаа үзүүлж, эмчилгээний 10 багийг илгээжээ. Одоогийн байдлаар давцсан тоогоор нийт 1000 гаруй эмнэлгийн ажилтан илгээжээ.Үүнийг Бернхарт Счвартландер онцлон, баруун Африкт эбола хижигтэй тэмцэхэд Хятад улс идэвхтэй оролцож, чухал үүрэг гүйцэтгэсэн гэлээ. Тэрээр хэлэхдээ:

"Хятад улс Эбола хижиг анх дэгдэхэд баруун Африкийн улс орнуудад яаралтай туслалцаа, эмчилгээний баг томилон ажиллуулсан, үүнд ДЭМБ талархал хүндэтгэл илэрхийлж байна. Хятад улс эд бараа, эмчилгээний лаборатори байгуулах зэрэгт тусалсан юм. Хамгийн гол нь Хятад улс тэргүүний өндөр мэргэжил бүхий эмнэлгийн боловсон хүчнээ томилж, хижиг дэлгэрсэн улс орнуудын олон нийтийн эрүүл мэндийн хүчин чадавхыг дээшлүүлсэн" гэлээ.

"Гадаадад тусалсан хамгийн шилдэг эмч -2015" шалгаруулах ажиллагааг Хятадын Эрүүл мэнд төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хороо, Хятадын Ардын гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг Хятадын Ардын Чөлөөлөх Цэргийн Ардын албаны ерөнхий штабын Эрүүл мэндийн ажил эрхэлсэн газартай хамтран зохион байгуулж байна. Уг үйл ажиллагаагаар гадаадад тусалсан хамгийн шилдэг 10 эмч болон 1 багийг тодруулж, 3-р сарын эцсээр шагнал гардуулах ёслол зохион байгуулах юм байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе