• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс өмнөд Суданы энхийн үйл явцыг идэвхтэй ахиулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-01-13 10:13:59

Хятадын ГХЯ-ны сайд Ван И 12-нд Хартумд "ИГАД-ын Өмнөд Африкийн энхийн үйл явцын асуудлаарх зөвшилцөл"-д оролцох үедээ Хятад улс өмнөд Суданы энхийн үйл явцыг идэвхтэй ахиулж байгааг онцоллоо. Тэрээр хэлэхдээ, Өмнөд Суданд үүссэн мөргөлдөөнийг Хятадын тал зохицуулах талаар нааштай ажиллалаа. Хятад зүүн Африкийн засгийн газар хоорондын хөгжлийн байгууллага буюу ИГАД-д хандсан эвлэрүүлэх ажлаа цаашид ч үргэлжлүүлж, гал зогсооход хяналт тавих байгууллагыг дэмжин, түүнд өөрийн ажилтныг оролцуулж, өмнөд Суданы энхийн үйл явцыг ахиулахад улам их хүчин зүтгэл гаргана гэжээ.

Ван И хэлэхдээ, Хятад улс бол өмнөд Суданы энхийн үйл явцыг тууштай хамгаалагч, чин үнэнээр оролцогч юм. Улс төрийн арга барил бол Өмнөд Суданы асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц юм. Харин энэ үйл явц их олон хүндрэлтэй тулгарах болно гэлээ.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе