|
|
||
Хятадын ГХЯ-ны сайд Ван И 12-нд Хартумд "ИГАД-ын Өмнөд Суданы энхийн үйл явцын асуудлаарх зөвшилцөл"-д оролцов. Тэрээр хуралд илтгэл тавьж, Өмнөд Суданы энхийн үйл явцыг ахиулах талаар дараах санаачилгыг дэвшүүлжээ.
1.Зэвсгээ орхиж, галаа бүрэн зогсоох. Мөргөлдөгч талууд өмнөд Суданы ард түмний өнөөгийн болон ирээдүйн ашиг тус, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг бодолцож, зэвсгээ орхин, тохиролцсон гэрээнүүдээ хэрэгжүүлж, ямар ч нөхцөлгүйгээр галаа бүрэн зогсоож, цаашдын хэлэлцээний нөхцөл бүрдүүлэх ёстой.
2. Шилжилтийн засгийн газрыг нэн даруй эмхлэн байгуулах хэрэгтэй. Шилжилтийн засгийн газрыг байгуулснаар Өмнөд Суданы энхийн үйл явцыг ахиулах, үндэстний эв нэгдэл болон улс орны ирээдүйн хөгжилд иргэдийн итгэлийг бий болгох, олон улсын хамтын нийгэмлэгээс Өмнөд Суданы энх тайван, тогтвортой хөгжилд туслах үйл явцыг урагшлуулахад ашигтай юм.
3. ИГАД-ын эвлэрүүлэх ажиллагааг хэлбэрэлтгүй дэмжинэ. Хятад улсаас ИГАД-ын холбогдох салбарт хөрөнгө мөнгө болон хүн хүчний тусламж үзүүлнэ.
4. Өмнөд Суданы хүмүүнлэгийн хямралыг даруй намдаах хэрэгтэй гэжээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |