|
|
||
14-нд Улсын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Олимпын эв санааны нэгдлийн холбооны ерөнхийлөгч, Азийн олимпын зөвлөлийн дарга Ахмад Ал-Фахад Ал-Сабах шейхтэй уулзав.
Ши Жиньпин, Олимпын эв санааны нэгдлийн холбоо нь дэлхийн 205 олимпын хороодын зохицуулагч байгууллагын хувьд эв нэгдлээ тасралтгүй бэхжүүлж, Олон улсын олимпын хороотой хамтын ажиллагаа болон зохицуулалтаа нягтруулж, олимпын хороодын ашиг сонирхолыг хамгаалах, дэлхий нийтийн олимпын хөдөлгөөнийг үргэлжлүүлэн эрүүл тогтвортой хөгжүүлэхийг урагшлуулах талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Түүнчлэн Олимпын эв санааны нэгдлийн холбоо Хятад улсын бие тамир спортыг хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмрээ оруулсан юм. Биеийн тамир спорт бол Хятад улсад ихэд дэлгэрсэн бөгөөд дэлхий дахины энэ үйлсэд хувь нэмрээ оруулсан юм. Хятад улсын засгийн газар биеийн тамир спортыг урьдын адил чухалчлан хөгжүүлж, олимпын хөдөлгөөний хөгжилд оруулах үүргийг чухалчлах болно. Хятад улс Бээжингийн зуны олимп, Наньжингийн залуучуудын олимп зэргийг амжилттай зохион байгуулсан явдал нь Хятадын ард түмний олимпын хөдөлгөөнд хандуулсан халуун сэтгэлийг ихээхэн нэмэгдүүлсэн гэв.
Ши Жиньпин, Олимпын хөдөлгөөн болон түүний өвлийн спортын төрлийг Хятад улсад улам хөгжүүлэхийн тулд Бээжин хот, Жан Жякоү хот 2022 оны Өвлийн олимпын 24 дүгээр наадмыг зохион байгуулах өргөдлөө дэвшүүлээд байна.Үүнийг Хятадын засгийн газар дээд хэмжээнд чухалчлах болно. Бээжинд өвлийн олимпын наадмыг зохион явуулбал Хятадын 300 сая гаруй хүн цас мөсний спортод оролцох орлцоо нэмэгдэх болно. Энэ нь олон улсын олимпын хөдөлгөөний хөгжилд асар их хувь нэмэр оруулна гэж онцлов.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |