• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хонконгийн 2015 оны засаглалын тайланг нийтлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-01-14 17:12:44

14-нд Хонконгийн онцгой бүсийн захирагч Лян Жэнь-ин Хонконгийн онцгой бүсийн хууль тогтоох хороонд "Хуулийн засаглалыг чухалчилж, боломжийг ашиглан, сонголт хийж, ардчиллыг ахиулан, эдийн засгаа хөгжүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулна" нэртэй 2015 оны засгийн тайлангаа нийтэлж, 2015 оны ажлын чиглэлийг тодорхойлжээ.

Лян Жэнь-ин, Хонконгийн ардчиллын явц, эдийн засгийн хөгжилд боломж их байна. Хонконг бол хуулийн засаглалтай нийгэм. Хуулийг сахиж, боломжийг ашиглан, зоригтой сонголт хийвэл бид ардчиллыг ахиулж, эдийн засгаа хөгжүүлэн, иргэдийн амьжиргааг сайжруулж болно гэжээ.

"Нэг улс хоёр систем"-ийн нөхцөлд Хонконг бол улсын онцгой бүс, Төв болон Хонконгийн онцгой бүсийн харилцааг тулгуур хууль бодитой тогтооно гэж Лян Жэнь-ин онцлов.

Тэрээр, эх газар зах зээлээ Хонконгод улам нээлттэй байлгахын төлөө идэвхтэй ажиллана, Хятад улс, Ази Номхон далайн бүс нутгийн олон улсын агаарын тээврийн үйлчилгээний холбоос болох бүрэн нөхцөл Хонконгод бий гэжээ.

\Сарантуяа \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе