• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Камеруны ерөнхийлөгч Ван И-тай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-01-14 10:36:02

Синьхуа Агентлагийн мэдээ, Камеруны ерөнхийлөгч Паул Бия 13-ны өдөр Яундед айлчилж буй Хятадын Гадаад харилцааны сайд Ван И-тай уулзсан байна.

Бия, Хятад өдгөө бүх дэлхийн хөгжлийн үлгэр жишээ болжээ. Камерун Хятад эерэг, нягт, найрсаг харилцаатай байсаар ирсэн бөгөөд эдийн засаг нийгэм, техник зэрэг салбарт үр ашигтай хамтын ажиллагаа явуулсан юм. Камеруны тал хоёр орны найрсаг хамтын ажиллагааг хүндэтгэж эрчимжүүлэх болно гэжээ.

Ван И, Хятад Камеруны уламжлалт найрамдлыг Хятадын тал хүндэтгэж байна. Камеруны талтай хамт улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, хамтын ажиллагааны хамтдаа амжилтанд хүрэх ухамсрыг баримталж, Камеруны хөгжлийн эрэлт хэрэгцээний дагуу, мөн Хятадын өөрийн хүчин чадлаар хамтын ажиллагааны нөөц боломжийг өргөтгөж, олон салбарын найрсаг хамтын ажиллагааг ахиулж, хамтдаа хөгжин цэцэглэх болно гэжээ.

Мөн өдөр Ван И Камеруны ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдтай уулзаж хэлэлцээ хийсэн байна. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе