|
|
||
13-нд ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ХКН-ын 18 дахь сонгуулийн Төвийн сахилга бат байцаах хорооны 5-р бүгд хуралд чухал илтгэл тавьсан байна. Тэрээр, авилгыг хазаарлан, албан тушаалаа сахин, амжилтаа бэхжүүлж, өргөтгөн гүнзгийрүүлж, намын суртал, цэвэр засаглалын бүтээн байгуулалт болон авилгатай тэмцэх ажлыг эрс хэлбэрэлгүй ахиулах хэрэгтэйг онцлов.
Ши Жиньпин, 2014 онд намын суртал, цэвэр засаглалын бүтээн байгуулалт, авилгатай тэмцэх ажил ил тод амжилтанд хүрсэн. Манай нам, нам-улс орны оршин тогтнох, мөхөж сөнөхийн өндөрлөгөөс түүхэн үүрэг хариуцлагын гараанаас зовлон бэрхшээлийг зоригтой туулан намын суртал, цэвэр засаглалыг бүтээн байгуулж, авилгатай тэмцэх ажлыг ахиулж, авилга авсан этгээдийг хатуу чанга шалгаж, авилгаас айдаг, авилга авдаггүй, авилга хүсдэггүй улс төрийн орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.
Бид Жөү Юүнкан, Шю Цайхөү, Лин Жихуа, Сүрүн зэрэг хүмүүсийн сахилга бат, хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэргийг хатуу шалгаж, ХКН-ын асуудлыг тулж шийдвэрлэх, алдааг залруулах зориг санааг дэлхий дахинаа харуулж байгаа бөгөөд намыг чанга цэгцлэх, намын сахилгыг сахих, өөрийгөө цэвэрлэх, өөрчлөх эрч зоригийг гэрчилж байгаа юм. Авилгатай тэмцэх ажил нь намын болон иргэдийн хүсэл эрмэлзэл мөн гэдгийг намын бүх гишүүд бат санах хэрэгтэй бөгөөд үүгээр эцсийн амжилтанд хүрч чадна гэж Ши Жиньпин хэллээ.
Ши Жинпин, авилгатай тэмцэх ажил хүнд хэцүү хэвээр байна. Намын суртлын бүтээн байгуулалт, авилгатай тэмцэх ажил хэзээ ч зогсохгүй гэж онцолжээ. Намын суртал, цэвэр засаглалын бүтээн байгуулалт, авилгатай тэмцэх ажлыг гүнзгий явуулахад намын хяналт шалгалтын системийг сайжруулах, боловсон хүчнийг удирдах механизмыг сайжруулах, тогтолцоо, байгууламжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, улсын өмчит аж ахуйн нэгжийн хяналт удирдлагын тогтолцоог сайжруулах зэрэг ажлыг сайн хийх хэрэгтэй гэжээ. \Навч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |