• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Давосын жил тутмын хурал болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-01-15 11:10:55

Синьхуа агентлагийн мэдээ, Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Клаус Шваб 14-ний өдөр, удахгүй хуралдах Дэлхийн эдийн засгийн форумын Давосын жил тутмын хурлаар дэлхийн хэмжээнд тулгарч буй гол гол асуудлуудыг хэрхэн зохицуулах талаар авч хэлэлцэнэ гэжээ.

Энэ оны хурал 1-р сарын 21-24-ний өдрүүдэд Швейцарын зүүн нутгийн Давос хотод болно. Эх сурвалжаас үзвэл, хуралд 140 гаруй улс орон бүс нутгийн 2500 гаруй улс төр болон бизнесийн төлөөлөгчид оролцоно.

Энэ удаагийн хурлын онцлогийн талаар чуулга уулзалтын ерөнхий эдийн засагч Женнифер Бланк хэлэхдээ, энэ хуралд анх удаа аюулгүйн мэргэжилтнийг урьж оролцуулж байна. Эдийн засаг болон геополитикийн систем хоорондоо харилцан уялдаатай байдгийг бид таньж мэдлээ, эдгээр салбарын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх нь зохицуулах хүчин чадлыг дээшлүүлэх болно гэжээ. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе