|
|
||
Шааньши мужийн археологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Шин Фүлай 18-нд мэдэгдэхдээ, тухайн орон нутгийн Хэн Шань шяниас Юань гүрний үеийн ханын зурагтай бунхныг илрүүлжээ. Ханын зураг нь гэрийн эзэн эзэгтэй 6 хүн зэрэгцэн суугаад хооллож байгаа байдлыг дүрсэлжээ. Уг бунхан Гуаньжүн нутгийн Юань гүрний үеийн булшнаас ихээхэн ялгаатай, харин Шаньшигийн хойд хэсэг, Өвөр Монголын төв нутгаас олдсон Юань гүрний үеийн булштай төстэй байна.
Уг бунханг Шааньши мужийн Юйлин хотын Хэн Шань шяниас илрүүлсэн бөгөөд чулуугаар өрсөн нэг өрөөтэй ханын зурагтай бунхан юм. Бунханы хананд зураг дүүрэн зурсан бөгөөд гэр бүлийн 6 хүн зэрэгцэн суугаад хооллож байгаа зураг нь гол нь юм. Уг зурганд гэрийн эзэн голд нь сууж 5 хатагтай гэрийн эзний хоёр талд хуваагдан сууж хоолож байгааг дүрсэлжээ.Мөн урд хойд хананд 3 хөгжимчин, зүүн хананд 1 бөмбөрчин, хажуу талд нь нум сум агссан баатрыг зурсан байна.
Бунхны байдал, ханын зургийн онцлогоос үзэхэд Юань гүрний үеийн бунхан болно гэж Шин Фүлай үзсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |