• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвд гадаадад нээлттэй эдийн засгийн шинэ байдлыг бий болгожээ

CRI       (GMT+08:00) 2015-01-18 15:21:28

Төвдийн өөртөө засах орны дарга Лусанжанцан 18-нд Лхаст хэлэхдээ, 2015 онд Өмнөд Ази хүрэх замын байгуулалтыг эрчимжүүлж, "нэг зам нэг бүс" болон Бангладеш, Хятад, Энэтхэг, Мьянмарын эдийн засгийн хонгилтой холбож, Гималайн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн байгуулалтыг ахиулна гэжээ.

Лусанжанцан хэлэхдээ, 2014 онд Төвдийн Жилүн боомт Хятад Балбын хоёр талд нээлттэй болж, Төвд-Балбын эдийн засаг худалдааны зөвшилцлийг үндэстний зэрэглэлтэй болгож, Балбатай хамтарсан Гималайн агаарын тээврийн компани Төвдийн агаарын тээврийн компанийн олон улсын зах зээлд ороход өргөн уудам орон зай хангасан гэжээ.

Тоо баримтаас үзвэл, 2014 онд Төвд 48 сая юань санхүүжилтээр боомтын байгуулалт болон экспортын бараа бүтээгдэхүүний бааз байгуулж, дотоод гадаадын худалдааны хөгжлийг ахиулсан байна. Торгоны зам дагуухь эдийн засгийн бүсийн Төвд Хөхнуурын аж үйлдвэрийн паркад 100 шахам төсөл татан оруулж, уг паркад 103 аж ахуйн нэгж ажиллаж 1 тэрбум 780 сая юанийн орлого олсон байна. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе