• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс ирэх гурван жилд аялал жуулчлалд 3 триллион юанийн хөрөнгө оруулна

CRI       (GMT+08:00) 2015-01-18 16:11:02

Хятад улс ирэх гурван жилд аялал жуулчлалын салбарт 3 триллион юанийн хөрөнгө оруулж, 15 триллион юанийн хөрөнгө оруулалтыг татах болно. Хятадын аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт, хэрэглээ, экспорт гэсэн татах гурван хүчний үр нөлөө мэдэгдэхүйц дээшилж байна.

2014 онд Хятад улсын аялал жуулчлалын салбар дах шууд хөрөнгө оруулалт 650 тэрбум юаньд хүрч, 2013 оны мөн үеийнхээс 22% нэмэгджээ. Энэ нь гурав дах аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын өсөлтөөс 5 нэгж өндөр буюу нийт Хятадын хөрөнгө оруулалтын өсөлтөөс 6.2 нэгж өндөр байна.

Тоо баримтаас үзвэл, 2014 онд Хятадын аялал жуулчлалын үндэсний газар болон Хятадын хөгжлийн банк хамтран Хятадын аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын 135 төсөл хэрэгжүүлж, Хятадын хөрөнгө оруулалтын хурд удааширч байгаа энэ цаг үед 650 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн нь 2013 оны мөн үеийнхээс 26% нэмэгджээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе